Б.Болдбаатар: Улаанбадрах суманд ургийн гажигтай төрсөн малаас ямар нэгэн химийн бодис илрээгүй


Урантай холбоотойгоор Дорноговь аймгийн Улаанбадрах сумын мал, амьтны эрүүл мэнд сөрөг нөлөө илэрч байгаа гэсэн мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргын тушаалаар ажлын хэсэг байгуулж, тухайн ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллажээ. Ажлын хэсгийн ажлынхаа үр дүнг танилцууллаа.

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Болдбаатар: -Улаанбадрах малын малчин н.Норсүрэнгийн дутуу төрсөн ихэр хээл, н.Батбаатарын ургийн гажигтай төрсөн хурганаас дээж авч шинжилсэн. Аль алинаас нь цацраг идэвхит бодис илээргүй. Элэг, бөөрөнд хийсэн шинжилгээнээс хэвийн хэмжээнээс давсан хүнд металл илрээгүй. Тиймээс үүнийг ямар нэгэн химийн бодисоос шалтгаантай гэж үзэх боломжгүй. Малд ургийн гажиг жил бүр тохиолдож байдаг. Тоо нь харилцан адилгүй байдаг. Тухайлбал, энэ жил Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд нийлсэн ихэр буюу хоёр толгой хээл дутуу төрсөн. Мөн толгойны гажигтай нэг ишиг бүртгэгдсэн.

Усны газрын дарга З.Батбаяр: -Манай газрын хоёр мэргэжилтэн ажлын хэсэгт багтаж таван цэгээс дээж авч ирсэн. Гэхдээ нэг удаа шинжилгээ хийх нь шаардлагагүй. Тиймээс тухайн таван цэгээсээ ойр ойрхон дээж авч шинжилнэ. Улмаар ямар хугацаанд, хэзээ чанарын өөрчлөлт гарч байгааг нь судлах юм. Эхний дээжийн шинжилгээг ундны усны стандартай харьцуулахад нийцэхгүй байгаа ч хүн, малын эрүүл мэнд, амь насанд аюул учруулах зүйл илрээгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *