Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд, эрхтнийг зөвшөөрөлгүй авсан гэм буруутайд тооцож, шүүх 2.6 жилийн ял оноосон.
Тэрээр ШШГЕГ-ын Цагдан хорих 461-р ангид хоригдож байхдаа бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдэн хоёр ч удаа зүрхэндээ тэлэгч тавиулсан юм. Сүүлд П.Батчулуун эмч Цагдан хорих 461-р ангид хоригдож байх хугацаандаа сүрьеэгийн халдвар авсан тухай УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн мэдээлсэн. Харин ШШГЕГ-аас “П.Батчулуун эмч Цагдан хорих 461-р ангид байхдаа сүрьеэ туссан, биеийн байдал нь хүнд гэх мэдэгдэл худал. Байгууллагын нэр хүндэд халдаж байна” гэсэн хариу мэдэгдэл гаргасан юм.
Гэвч одоогоор П.Батчулуун эмч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.