Олон улсын дугуйн холбооноос улсуудын чансааг шинэчлэн гаргажээ. Энэ чансаагаар Монгол Улсын эрэгтэй элит баг гурван байр урагшилж, 1047.1 оноогоор 37 дугаарт жагслаа. Ингэхдээ өмнөх чансаагаар урдаа алдаад байсан БНХАУ-ын багийг гүйцэж Азидаа гуравдугаарт эрэмбэтэй болжээ: Ази тивийн чансааг Казахстан тэргүүлж, Япон удаалж, Монгол топ гуравт багтаж байна. Ингэснээр манай улс шинэ он гарснаас хойш хамгийн өндөр чансаандаа хүрээд байгаа юм. Дэлхийн чансааны топ 40-д Азиас таван баг багтсан нь Казахстан /27/, Япон /33/, Монгол /37/, Тайланд /39/, БНХАУ /40/ юм. Тэгвэл дэлхийн чансааг тэргүүлэгч гурван багийн байрт өөрчлөлт гарсангүй, Бельги /20424.7/, Словен /17070.1/, Испани /15724.4/ тэргүүлж явна.
Монголын дугуйчид чансаагаараа Азид 3-т жагслаа
