Нийслэлийн засаг даргын зөрчил арилгах захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй байршуулсан 28 ТҮЦ-ийг нүүлгэж, орчны бохирдлыг цэвэрлэлээ.
Тодруулбал,
- 4-р хороо, П.Жасрайн гудамж, 2-р байрны зүүн талд байрлах – 1;
- 6-р хороо, 14А байрны баруун талд – 1;
- 6-р хороо, “Gem mall” худалдааны төвийн зүүн талд автобусны буудал – 1;
- 8-р хороо, Ард аюушийн өргөн чөлөө, Вэст супермаркетын ард талд – 1;
- 13-р хороо, Хасбаатарын гудамж, Дархан нэхий – 1;
- 13-р хороо, Ард аюушийн гудамж, Хишиг төвийн урд – 1;
- 15-р хороо, “Байгаль эх” цогцолборын талбайд – 1;
- 18-р хороо, Сентоза автобусны зам дагуу – 16;
- 19-р хороо, 61-р байрны баруун талд – 2;
- 30-р хороо, Энхтайваны өргөө чөлөө, АШУҮИС-ийн зүүн талд – 1;
- 31-р хороо, ГССҮТ-ийн хойд талд байрлах, Монос эмийн сангийн баруун талд – 2 ТҮЦ-ийг нүүлгээд байна.
Баянгол дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй байршуулсан 289 ТҮЦ байгаа бөгөөд тэдгээрийг нүүлгэх, орчны бохирдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байна.





