Ихэнх нутгаар өнөөдөр 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо, нойтон цастай. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Баруун аймгуудаас эхэлж байгаа энэхүү цаг агаарын өөрчлөлт Улаанбаатар хотод баасан гаригт мэдрэгдэх нь. Маргааш буюу пүрэв гаригт 13 хэмийн дулаан байх бол баасан гаригт цаг агаар 18-20 орчим хэмээр хүйтэрч -5 хэм болох төлөвтэй байна.
Харин нутгийн зүүн хагаст дулаарч хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.