Шүүгчийн 2 сул орон тоонд 41 хүн өрсөлдөж байна


Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 2 сул орон тоонд 43 нэр дэвшигч бүртгүүлжээ. Тэдний 41 нь өнөөдөр (2025.04.09) эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн шалгалт өгч байна.

Тэднээс 4 дүгээр сарын 5-нд Үндсэн хуулийн мэдлэг сорих шалгалт авчээ. Маргааш салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг чадварын 25 онооны шалгалт, салбар эрх зүйн мэдлэг сорилын 15 онооны шалгалттай. Үүгээр иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт дуусна.

Нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт нийт 70 оноотой. Үүний 50 ба түүнээс дээш оноо авбал уг шалгалтад тэнцэнэ. Үүний дараа мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад орох эрхтэй болно.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *