2025 онд 86 мянган иргэн хүнсний талон авчээ


Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газраас явуулсан тус судалгаанд нийт 70989 өрхийг хамруулсан байна. Монгол Улсад хүнсний талон авч буй 86 мянган иргэн бий гэнэ. 2022 онд хүнсний талоны эрхийн бичгийг 1 сая 809 мянган иргэн авч байсан бөгөөд 2023 онд хүнсний талонд 1,445 мянган иргэн хамрагдаж байжээ. Салбарын яамнаас хүнсний талон олголтыг хавтгайруулахгүй гэж шийдэж эрс цөөлснөөр 2025 онд хүнсний талонд 86 мянган иргэн хамрагдсан байна.

Цаашид хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буй өрх, иргэний хувийн хэргийн бүрдэл, өргөдөл, гомдол зэрэг системийг бүрэн цахимжуулахаар болсон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *