Улсын физикийн 36 дугаар олимпиад Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод зохиогдож, 21 аймаг, 9 дүүргийн суралцагчид оролцсоноос 9 дүгээр ангийн төрөлд 50 сурагч, 12 дугаар ангийн төрөлд 55 сурагч, багшийн төрөлд 49 багш, нийт 154 оролцогч мэдлэг, чадвар, оюун ухаанаа уралдууллаа.
Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Монгол улсын их сургууль, Шинжлэх Ухаан технологийн их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, Монголын физикийн олимпиадын хороо зохион байгуулж, жил ирэх тусам олон улсын жишигт нийцэх өөрчлөлтүүдийг хийсээр байна.
Тухайлбал шагналын систем нь сурагчдын төрөлд олон улсын жишгийн дагуу нийт оролцогчдын 24% шагналын эзэд боллоо. Энэ нь нэг үеийн сурагчдын дундах өрсөлдөөнийг ихэсгэх, бүс нутгийн Физикийн шинжлэх ухааныг сонирхох өсвөр үеийн хүүхэд залуучуудын тоог нэмэгдүүлэх зорилготой юм.
Улсын физикийн 36 дугаар олимпиадад оролцогчдын 24 хувь нь шагналын эзэд боллоо
