Сургууль орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулна


КОЙКА-гаас “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, сургуулийн бүсийн туршилт суурилуулалт, чадавх бэхжүүлэх PMC төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болжээ. Хүүхдүүд зам, тээврийн осолд өртөхийг дорвитой багасгах зорилготой энэхүү төсөлд нийслэлийн авто замын хөдөлгөөний ачаалал их, эрсдэл бүхий бүсэд орших 10 сургуулийг хамруулах юм. Улирлын онцлогийг харгалзан засвар үйлчилгээ, аюулгүй байдлын төлөвлөгөө болон хичээл эхлэх, тарах үед сургуулийн бүсэд тээврийн хөдөлгөөнийг зохицуулах үйл ажиллагаа боловсруулах гэнэ. Мөн хүүхэд, эцэг эх, жолооч нарт зориулсан тусгай сургалт явуулж, авто замын хөдөлгөөний онцлогт тохируулан сургуулийн бүсийг ангилах, холбогдох хууль эрх зүйн стандартыг бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Төслийг хэрэгжүүлснээр ерөнхий боловсролын сургууль орчим дахь зам тээврийн ослын тохиолдол эрс багасна гэж НИТХ-ын ХМОНХА-наас мэдээлжээ.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *