Монгол хэл бичгийн Улсын 54 дүгээр олимпиад амжилттай зохион байгуулагдлаа


Монгол хэл бичгийн улсын 54 дүгээр олимпиадын гурван даваа 2025 оны 04 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо МУБИС-ийн хичээлийн байранд амжилттай зохион байгуулагдлаа.
Олимпиад ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын мэргэжлийн багш, 12 дугаар ангийн сурагч, 9 дүгээр анги хамт олны олимпиад гэсэн гурван төрлөөр, нийт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шалгарсан шилдэг 31 багш, 34 сурагч, 9-р ангийн 30 бүлэг эчнээгээр оролцон өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
12 дугаар ангийн төрөлд:
Нэгдүгээр байрт: Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн 12-2 ангийн сурагч Г.Биндэрьяа,
Хоёрдугаар байрт: Нийслэлийн Баянзүрх дүүргийн ДХИС-ийн ахлах сургуулийн 12а ангийн сурагч М.Дэлгэрболор, Дундговь Сайнцагаан сумын “Хүмүүнлэг” сургуулийн 12-р ангийн сурагч Ө.Март,
Гуравдугаар байрт: Орхон аймгийн Баян-Өндөр сумын 8 дугаар сургуулийн 12-р ангийн сурагч Э.Энхжин, Өвөрхангай Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Золзаяа, нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн 12ж ангийн сурагч У.Мишээл,
Тусгай байрт: Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст-Алтай” цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Ч.Энхжин, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар сургуулийн 12а ангийн сурагч У.Анужин,
9 дүгээр анги хамт олны төрөлд:
Нэгдүгээр байрт: Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийн 9а анги (Багш М.Нямсүрэн),
Хоёрдугаар байрт: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Номундалай” сургуулийн 9д анги (Багш Б. Ганбат), Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр сургуулийн 9з анги (багш М.Өлзийдэлгэр),
Гуравдугаар байрт: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар сургуулийн 9а анги (Багш Г.Цогзолмаа), нийслэлийн Баянзүрх дүүргийн “Шинэ монгол” сургуулийн 9-1 анги (Багш Э.Эрдэнэтуяа), Өмнөговь аймгийн Манлай сумын ерөнхий боловсролын сургуулийн 9б анги (Багш Т.Нансалмаа),
Тусгай байрт: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн 9е анги (Багш Д.Сүрэнхорлоо),
Монгол хэл, уран зохиолын мэргэжлийн багш төрөлд:
Нэгдүгээр байрт: Завхан аймгийн МУИС-ийн харьяа Ахлах сургуулийн багш Т.Цэрэндолгор,
Хоёрдугаар байрт: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр сургуулийн багш Д.Тунгалагтамир, Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Хүмүүнлэг” сургуулийн багш Д.Отгонсүрэн,
Гуравдугаар байрт: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар сургуулийн багш Г.Болорцэцэг, нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Сант” сургуулийн багш И.Сансартуяа, Хан-Уул дүүргийн “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн багш Э. Лхагва-Очир,
Тусгай байрт: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр сургуулийн багш М.Өлзийдэлгэр, нийслэлийн Баянзүрх дүүргийн “Шинэ Монгол” сургуулийн багш Б.Алтанзул нар тус тус шалгарлаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *