Сэлэнгэ аймгийн Баянгол, Сант, Төв аймгийн Өндөрширээт суманд өчигдөр хээрийн 3 түймэр дэгдлээ. 16:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймаг Баянгол суманд гарсан түймрийг бүрэн унтрааж, Сант суманд гарсан түймрийг цурманд оруулаад байна.Харин Төв аймгийн Өндөрширээт суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байгаа юм.
Түймэр унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, сумдын мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн бүлгүүд ажиллаж байна.