Нийслэлийн боловсролын салбарт нийт 1000 орчим сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа эрхэлж, 40 мянга гаруй багш ажилчид ажиллаж, 530 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Үүний цаана нэг сая 600 мянга гаруй эцэг эх байна гэж тооцоолохоор сая 600 мянган орчим хүний дундын харилцаа дунд нийслэлийн боловсролын үйл ажиллагаа өрнөдөг гэж албаны хүмүүс мэдээлэв.
Тэгвэл Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн 488 барилгын объект байгаагаас 70 орчим хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай буюу хуучны сургууль, цэцэрлэгийн барилгууд байна.
Сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг хуулиараа нийслэл хариуцдаг. Уг засварыг илүү сайн, үр дүнтэй, хурдан шуурхай хийх шаардлага тулгарчээ.