ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өчигдөр “Төгрөг нуурын орд”-той холбоотой асуудлаар мэдээлэл хийж Х.Баттулга үндэстэн дамнасан компаниудаар дамжуулан Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллароор зарсан” гэх мэдээллийг өгсөн. Тэгвэл Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар дээрх асуудалтай холбоотойгоор өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрээр “Оффшор бүсэд компани байгуулж, Монгол Улсын газар нутаг, түүнтэй холбоотой Төгрөг нуурын уурхайг бусдад худалдаж, 250 сая ам.долларын ашиг орлого олсон, түүнийг нуун далдалж, Монгол Улсын эрүүгийн онц ноцтой хэрэг үйлдэж, татвараас зайлсхийсэн гэх мэдээлэл гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор Улсын бүртгэлийн газраас холбогдох материалуудыг авч үзэж, 430 хуудас материалыг сайн судалж үзлээ.
Судалсны үндсэн дээр бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн хэргээр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нарын эсрэг гомдол гаргаж байна. Энэ шинэ зүйл биш. 2016 онд анх энэ асуудлыг Х.Ганхуяг ярьж байсан. 2020 онд мөн энийг дахиж сөхсөн. Сонгууль дөхөхөөр л иймэрхүү юм гардаг” гэж мэдэгдлээ.