Хөвсгөлд өдрийн 12 цагт эхэлсэн хүчтэй шороон шуурга орой 20 цаг хүртэл үргэлжилнэ


Хөвсгөл аймгийн нийт нутгаар өнөөдөр салхитай, шороон шуургатай байна. Өдрийн 12 цаг 30 минутаас эхэлсэн хүчтэй шороон шуурга Мөрөнд 11-19 м/с хүрсэн бол тал хээр газарт 20 м/с салхилж, түр зуур 30 м/с хүрсэн гэдгийг тус аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв мэдээллээ. Энэ үзэгдэл өнөөдөр 20:00 цаг хүртэл үргэлжлэх тул цаг агаарын сэрэмжлүүлгийг тогтмол сонсож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар анхаарууллаа.

Эх сурвалж:Монцамэ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *