Дундговийн нөөцийн агуулах ашиглах шаардлага хангахгүй болжээ


Дундговь аймагт 2022-2023 онд ашиглалтад орсон өвс, тэжээлийн агуулахыг ашиглах шаардлага хангахгүй болжээ. Тус агуулахыг “Зах зээл, бэлчээрийн удирдлага” төсөл болон орон нутгийн санхүүжилтээр ашиглалтад барьжээ.

Өвс, тэжээлийн агуулахын дээвэр, хана салхинд хуурсан, эвдэрсэн, нурсан байна. Уг агуулахад байгаа улаанбуудайг шинжилгээнд хүргүүлж, хэрэглэж болох эсэхийг шалгуулахаар тус аймгийн засаг дарга С.Мөнхчулуун холбогдох ажлын хэсгийн хамт шийдвэрлэжээ. Хэрэглэж болохгүй бол устгалд оруулах аж. Уг агуулахыг засаж сэлбэхийг холбогдох албаны хүмүүст үүрэгдлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *