Хятад улс таргалалттай тэмцэнэ


Хятад улс 2025 оны зургадугаар сар гэхэд нийтийн таргалалттай тэмцэх ажлыг эрчимжүүлэх чиглэлийг томоохон эмнэлгүүддээ өгчээ. Хятадын Үндэсний Эрүүл Мэндийн Комисс болон Хятадын Уламжлалт Анагаах Ухааны Төрийн Захиргааны байгууллагаас гаргасан мэдэгдэлд бүх нэгдсэн эмнэлэг, хүүхдийн эмнэлэг, Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлгүүд, түүнчлэн Хятадын мужийн зэрэглэлийн Засгийн газрын харьяа бүх эмнэлгийг таргалалтын эсрэг бүх нийтийн эрүүл мэндэд анхаарал хандуулах ёстой гэж тэмдэглэжээ.

Томоохон эмнэлгүүдэд таргалалтаас урьдчилан сэргийлэх, хянах төвүүдийг байгуулж, хэвтэн эмчлүүлж буй хүнд жингээ хянах үйлчилгээ үзүүлэхийг уриалж байгаа бол анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд боловсрол, хяналт, эрүүл мэндийн менежментийн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай болж байгаа гэнэ.

Хятад улс той жинтэй байхад анхаарч эхэлсэн нь хүмүүсийн дунд чихрийн шижин, зүрх, судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг эрс бууруулахад үр дүнтэй алхам болно гэж үзэж байна.2020 оны тайланд Хятадын насанд хүрэгчдийн илүүдэл жин, таргалалтын түвшин 50 хувиас давсан бол 6-17 насны хүүхэд, өсвөр үеийнхний бараг 20 хувь нь таргалсан тухай мэдээлэл байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *