Монголын волейболын холбооны 2025 оны хөвгүүдийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн Булган аймагт зохион байгуулагдаж шилдгүүдээ шалгарууллаа.
Бүтэн долоон өдөр үргэлжилсэн энэхүү тэмцээнд нийт 65 багийн 800 гаруй тамирчин өрсөлдсөнөөс Монголын хүүхдийн волейболын академийн “Ноён спорт” клубын баг, тамирчид аваргын алтан медалийг хүртэж, цомын эздээр тодорлоо.



Ийн “Ноён спорт” клубийн тамирчид гурав дахь удаагаа өсвөрийн улсын аварга боллоо. Тэд өмнө нь 2022, 2023 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд мөн түрүүлж, алтан медаль хүртээд байсан юм.
Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг тойргийн системээр зохион байгуулснаараа онцлог байлаа. Шинэхэн улсын аварга болсон “Ноён спорт” клуб нийт 14 удаагийн тоглолтод ердөө нэг хожигдож, 13 удаа өрсөлдөгчөө ялснаар 2025 оны улсын аварга болж чадсан юм.










Тус клубийн тамирчид ирэх тавдугаар сард болох идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хүч сорихоор бэлтгэл, сургуулилтаа базааж байна.