Үнэн ба зөв намын өргөдлийг буцаажээ


Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгч өчигдрийн хурлаараа Үнэн ба зөв намаас ирүүлсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг хэлэлцэв. Тус нам Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хурлын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр тогтоолд заасан зөрчлөө арилгалгүй дахин хандсан байна. Иймд Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 2.10 дахь хэсэгт заасны дагуу өргөдлийг нь буцаажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *