Нийгмийн ухааны улсын олимпиадын шилдгүүд тодорлоо


Нийгмийн ухааны улсын XXVII олимпиадыг МУБИС-д 4 дүгээр сарын 8-9-нд зохион байгуулав. Олимпиадад нийслэлээс 20 багш, 25 сурагч, орон нутгаас 21 багш, 37 сурагч нийт 103 оролцогч оролцлоо.

Олимпиадад оролцогч багш, сурагчид сорил бөглөх, нийгмийн ухааны тодорхой сэдвээр эсээ бичих ажил гүйцэтгэдэг. Энэ жил багшийн төрөлд “Эдийн засгийн хямралын нөхцөлд нийгмийн үйлчилгээний чанарыг хэрхэн дээшлүүлэх вэ”, сурагч төрөлд “Нийтийн эзэмшлийн баялаг, ёс зүйн асуудлууд” сэдвээр эсээ бичиж өрсөлдлөө.

Нийгмийн ухааны улсын олимпиадын удирдамжийн дагуу 88 ба түүнээс дээш хувийн гүйцэтгэлтэй багш, сурагчид алтан медаль, 84-87 хувийн гүйцэтгэлтэй багш, сурагчид мөнгөн медаль, 81-83 хувийн гүйцэтгэлтэй багш, сурагчид хүрэл медаль тус тус хүртэх бөгөөд өргөмжлөл, мөнгөн шагнал дагалддаг. Энэ удаагийн олимпиадад багшийн төрөлд нийт алтан медаль 1, мөнгөн медаль 3, хүрэл медаль 6, тусгай байр 4 шалгарлаа. Үүнд:

  • Улаанбаатар, Шинэмонгол Харумафужи, Гүнсэн овогтой Золзаяа – АЛТАН медаль
  • Баян-Өлгий, 3-р сургууль, Шаймардан овогтой Ерген – МӨНГӨН медаль
  • Улаанбаатар, Шинэ Монгол сургууль, Алагаа овогтой Сандаг-Очир – МӨНГӨН медаль
  • Хэнтий, Тэмүүжин цогцолбор сургууль, Пээлчир овогтой Эрдэнэцэцэг – МӨНГӨН медаль
  • Хөвсгөл, Бүрэнтогтох ЕБС, Галбаатар овогтой Болортуяа – ХҮРЭЛ медаль
  • Улаанбаатар, 1-р сургууль, Баатар овогтой Эрдэнэцогт – ХҮРЭЛ медаль
  • Сүхбаатар, Баяндэлгэр ЕБС, Аваа овогтой Баярмаа – ХҮРЭЛ медаль
  • Улаанбаатар, 3-р сургууль, Мөнх-Эрдэнэ овогтой Атарбаян – ХҮРЭЛ медаль
  • Дорнод, 7-р сургууль, Энхбарс овогтой Энхбаяр – ХҮРЭЛ медаль
  • Улаанбаатар, Эрдэмтөгс сургууль, Түлхүүр овогтой Одонсувд – ХҮРЭЛ медаль
  • Ховд, Цаст-Алтай сургууль, Хаш-Эрдэнэ овогтой Нямсүрэн – ТУСГАЙ байр
  • Хөвсгөл, Титэм сургууль, Батсуурь овогтой Оюунцэрэн – ТУСГАЙ байр
  • Улаанбаатар, 11-р сургууль, Доржготов овогтой Сувд-Эрдэнэ – ТУСГАЙ байр
  • Улаанбаатар, 184-р сургууль, Баяндэлгэр овогтой Даваажав – ТУСГАЙ байр

Сурагчийн төрөлд нийт алтан медаль 2, мөнгөн медаль 13, хүрэл медаль 14 шалгарлаа. Үүнд:

  • Дорнод, 8-р сургууль, Энхжаргал овогтой Уянга /АЛТАН медаль/
  • Дундговь, Цэгц билиг сургууль, Батбаяр овогтой Лхамноржмаа /АЛТАН медаль/
  • Улаанбаатар, Шинэмонгол Харумафужи, Алтанхуяг овогтой Ундраа /МӨНГӨН медаль/
  • Дархан-Уул, Оюуны ирээдүй сургууль, Баянмөнх овогтой Нандинхүслэн /МӨНГӨН медаль/
  • Орхон аймаг, Баян-өндөр 1-р сургууль, Одсайхан овогтой Хишигт /МӨНГӨН медаль/
  • Улаанбаатар, 3-р сургууль, Банзрагч овогтой Болорзаяа /МӨНГӨН медаль/
  • Хэнтий, Тэмүүжин цогцолбор сургууль, Хүрэлбаатар овогтой Хулан /МӨНГӨН медаль/
  • Архангай, Чулуут ЕБС, Жанчивдорж овогтой Ганжалам /МӨНГӨН медаль/
  • Баян-Өлгий, Дарын сургууль, Менгилис овогтой Аружан /МӨНГӨН медаль/
  • Улаанбаатар, МУИС-н лицей сургууль, Нямдорж овогтой Уянга-Эгшиг /МӨНГӨН медаль/
  • Төв, Хүмүүн цогцолбор сургууль, Зоригоо овогтой Бадамлянхуа /МӨНГӨН медаль/
  • Говь-Алтай, Есөнбулаг ЕБС, Түмэндэлгэр овогтой Цэвэлмаа /МӨНГӨН медаль/
  • Увс, Өмнөговь ЕБС, Цэрэнсамбуу овогтой Гэрэлтуяа /МӨНГӨН медаль/
  • Хөвсгөл, Сод-Эрдэм сургууль, Насанбат овогтой Лхагважаргал /МӨНГӨН медаль/
  • Баянхонгор, Номундалай сургууль, Цанжид овогтой Гүнсэлмаа /МӨНГӨН медаль/
  • Улаанбаатар, Логарифм сургууль, Гантулга овогтой Маргад-Эрдэнэ /ХҮРЭЛ медаль/
  • Говь-Алтай, Тайшир ЕБС, Ганхуяг овогтой Энхжин /ХҮРЭЛ медаль/
  • Улаанбаатар, 118-р сургууль, Амарбаяр овогтой Сувд /ХҮРЭЛ медаль/
  • Ховд, Цаст-Алтай сургууль, Даваадорж овогтой Азбаяр /ХҮРЭЛ медаль/
  • Улаанбаатар, Сант сургууль, Өнөрбаяр овогтой Үүлэн /ХҮРЭЛ медаль/
  • Дархан-Уул, 15-р сургууль, Отгонбаяр овогтой Баялаг /ХҮРЭЛ медаль/
  • Архангай, 1-р сургууль, Амаржаргал овогтой Пүрэвжаргал /ХҮРЭЛ медаль/
  • Өвөрхангай, Мэргэд сургууль, Нэргүй овогтой Тайванжаргал /ХҮРЭЛ медаль/
  • Улаанбаатар, Номун сургууль Сүхбаатар овогтой Сүндэряа /ХҮРЭЛ медаль/
  • Улаанбаатар, Эрдмийн оргил сургууль, Нямсүрэн овогтой Хонгорзул /ХҮРЭЛ медаль/
  • Улаанбаатар, Шинэмонгол Харумафужи, Ганхөлөг овогтой Энхжин /ХҮРЭЛ медаль/
  • Улаанбаатар, 107-р сургууль, Мэндбилэг овогтой Хулан /ХҮРЭЛ медаль/
  • Улаанбаатар, 32-р сургууль, Амарбаясгалан овогтой Анхбаясгалан /ХҮРЭЛ медаль/
  • Говь-Алтай, 1-р сургууль, Майдар овогтой Тэгшжаргал /ХҮРЭЛ медаль/ тус тус хүртлээ.
,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *