БНСУ-ын Хьюндай нэгдсэн эмнэлгийн орлогч дарга, анагаах ухааны доктор Шим Ү Жонгтой Монгол Хьюндай эмнэлэг дээр үзлэг, оношилгоо хийж байхтай таарч бамбай булчирхайн өвчлөлийн талаар ярилцлаа.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би Ерөнхий мэс заслын эмчээр 25 жил ажиллаж байна. Хөх болон бамбай булчирхайн хавдар, хоол боловсруулах замын эрхтэн, хөлийн судасны бүдүүрэл, цөс, олгойн дурангийн мэс засал болон бусад хэвлийн дурангийн мэс заслуудыг хийдэг. Гэхдээ бамбайгаар нарийссан учир бамбайн болон хэвлийн дурангийн мэс заслыг түлхүү хийдэг. 2011 оноос хойш Монгол Улсад ирж үзлэг, оношилгоо, мэс засал хийж байна.
-Монгол Хьюндай эмнэлэгт ирж мэс засал хийж байгаа гэсэн. Хэдий хугацаатай ирж, буцаж байна вэ?
-Монгол Хьюндай эмнэлэгтээ сард нэг удаа хоёр хоногийн хугацаатай ирж ажилладаг. Энд эмчлэгдэж байгаа хүмүүсийн ихэнх нь нэлээн хүндэрсэн буюу бамбайн хавдар нь томорсон хүмүүс мэс засал хийлгэж байна. Өөрөөр хэлбэл, нэлээн хүнд мэс заслууд хийж байгаа. Бамбайн өвчлөлийн үед эрт илрүүлэх нь маш чухал. Хүндрээд ирэхээр хүний бүх биед нөлөө үзүүлж улмаар ухаан санаанд ч нөлөөлж эхэлдэг. Тиймээс хэт огцом таргалсан, турсан болон зүрхний дутагдал орсон бол бамбайн үйл ажиллагаагаа заавал шалгуулж байх хэрэгтэй.
-Бамбай булчирхай юунаас болж өвддөг талаар тайлбарлаж өгөхгүй юу?
-Бамбайн өвчлөлөөр эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүд өвдөх нь их байдаг. Учир нь сарын тэмдгийн үед даавар өөрчлөгддөгтэй холбоотой. Харин хоол хүнсний хувьд иодыг агууламж бага үед бамбай булчирхай өвддөг. Монголчуудын хувьд иодын хэрэглээ тийм ч бага биш байна. Харин бамбайн үйл ажиллагаа доголдсоноос болж их өвдөж байна гэж харсан. Бусад эрхтнүүдийн нэгэн адил бамбай булчирхай дээр янз бүрийн өвчин илэрч болно. Бамбай булчирхай нь дааврыг үүсгэдэг газар тул хэвийн бус байдал үүсэх нь элбэг. Тухайлбал, дааврыг хэвийн хэмжээнээс давсан үйлдвэрлэл явагдах үед Бамбай булчирхайн хордлого буюу гиперактивизм үүсдэг. Эсрэгээр дутуу нийлүүлэх үед Бамбай булчирхайн дутагдал буюу гипофункц гэж нэрлэдэг. Бамбай булчирхай нь бүхэлдээ томордог боловч булчирхайн дааврын шүүрэл нь хэвийн хэвээр үлдэх тохиолдол байдаг. Үүнийг энгийн бамбай булчирхайн ургацагт оруулна. Бамбай булчирхай хэсэгчлэн томорч ургацаг үүсгэх тохиолдолд бамбай булчирхайн зангилаа буюу хавдар гэж нэрлэгддэг. Бамбай булчирхайн зангилааны шалтгаан олон төрөл байдаг боловч тэдгээрийн дийлэнх нь эерэг хавдар (эерэг зангилаа) байдаг. Хорт цулцан нь хорт хавдар бөгөөд бамбай булчирхайн хорт хавдар нь харьцангуй түгээмэл тохиолддог хавдрын нэг юм. Цистом бол усан ургацаг бөгөөд эерэг хавдар шиг эрүүл мэндэд ямар нэгэн асуудал үүсгэдэггүй. Монголчууд бамбай булчирхайн талаар мэдлэг муутай юм шиг санагддаг. Тиймээс бамбай нь томорсон эсвэл хавдар үүссэн үед нь үзүүлж байна. Тиймээс эмчийн үзлэгийн багцад бамбайн үзлэг оруулах нь зөв юм шиг санагдсан. Солонгост эрүүл мэндийн үзлэгт нь бамбайн шинжилгээг заавал оруулж өгсөн байдаг. Ингэснээр бамбайг эрт үед нь оношилж, эмчилдэг. Тиймээс бамбайн өвчлөл харьцангуй бага байдаг. Бамбайн хавдар томрох тусмаа хагалгаа хийхэд хүндрэлтэй байдаг. Монгол Хьюндай эмнэлэгт үзүүлж буй хүмүүсийг харахад ихэвчлэн хүндэрсэн хүмүүс байна.
-Бамбайн хавдар үүссэн тохиолдолд зайлшгүй хагалгаа хийлгэх ёстой юу. Хоргүй хавдартай болсон бол хагалгаа хийлгэхгүй байж болох уу?
-Хүзүүний урд байрладаг хэвийн бамбай булчирхай нь нүдэнд үл үзэгдэх ба ихэвчлэн гарт баригддаггүй. Бамбай булчирхай өвчний үед ихэнх тохиолдолд бамбай булчирхай нь томорч, улмаар мэдрэгдэж, харагддаг. Гэсэн хэдий ч бамбай булчирхай хэвийн бус зүйл байхгүй ч гэсэн урт, туранхай хүзүүтэй залуу эмэгтэйчүүдэд бамбай булчирхай нь заримдаа гарт мэдрэгдэх тохиолдол байдаг. Заримдаа бамбай булчирхай нь ердийн байрлалаас дээш байрладаг бол энэ нь мэдэгдэхүйц харагдаж болох юм. Бамбай булчирхайд үүссэн өвчнөөс хамаарч томрох хэмжээ, төрх өөр өөр байдаг. Олон тохиолдолд бамбай булчирхай нь бүхэлдээ томордог боловч зарим тохиолдолд зөвхөн нэг талд эсвэл хэсэгчлэн нэг талд томрох зэрэг, эсвэл бамбай булчирхай дотор ургацаг (зангилаа) үүссэнээс мэдрэгдэж болно. Бамбайн хавдрыг хортой, хоргүй гэж ангилдаг. Хавдар гэж оношлогдсон тохиолдолд мэс засал хийх шаардлагатай. Тодруулбал, хоргүй хавдар нь 2.5 см-ээс дээш буюу гарт тэмтрэгдэх хэмжээнд байвал заавал хагалгаа хийлгэнэ. Түүнээс бага см бол хагалгаа хийхгүй байж болно. Өөрөөр хэлбэл, хавдар байгаа хэсгийг нь авдаг гэсэн үг.
Б.Баяржавхлан