Баруунхараад цэвэрлэх байгууламж барьж эхэллээ



Сэлэнгэ аймгийн Баянгол суманд улсын төсвийн 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэвэрлэх байгууламж барьж эхэллээ. Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологиор тоноглох уг цэвэрлэх байгууламж хоногт 250 м³ бохир усыг бүрэн 90-99 хувь цэвэршүүлэх хүчин чадалтай байх аж.

Цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор Баянгол сумын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулахаас гадна бүс нутгийн экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах, усны нөөцийн бохирдлыг бууруулах чиглэлд бодитой ахиц дэвшил авчрах юм.

“Алтан-Үндэс констракшн” ХХК энэ төслийн гүйцэтгэгчээр шалгарч, уг цэвэрлэх байгууламжийг 2026 оны 3-р улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөн барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *