Архангай аймагт “Бүсийн хөгжлийн анхдугаар чуулган” эхэллээ. Монгол улсын засгийн газраас бүсчилсэн хөгжлийг дэмжих хүрээнд эдийн засгийн тэргүүлэх 7 бүсийг зарласан байдаг. Үүний нэг болох хангайн бүсийг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудал юу байх талаар дээрх хуралдаанаар хэлэлцэнэ. Хангайн бүсэд манай улсын хүн амын 8,4 хувь нь амьдрадаг. 6700 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Хуралдаанд нийтдээ 500 гаруй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн тамгын газар, засгийн газар, УИХ-аар төлөөлөл оролцож гэнэ.
Бүсийн хөгжлийн анхдугаар чуулган эхэллээ
