Улсын хэмжээнд улаанбурхан өвчний 516 тохиолдол бүртгэгдээд байгаагийн 128 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Уг өвчний хавьтал болсон 10503 тохиолдол бүртгэгдээд байгаа учраас иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Уг өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой. Хэрэв та болон таны хүүхэд вакцинд хамрагдаагүй бол нөхөн хамрагдах боломжийг өрхийн эмнэлгүүдэд бүрдүүлснийг ахин дуулгъя.
