Д.Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй циркийн үзүүлбэр үзүүлнэ


Дэлхийн циркчдийн өдрийг тохиолдуулан, Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойд зориулан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор монголын циркийн уран бүтээлчид Д.Сүхбаатарын талбайд 4 хоногийн турш циркийн үзүүлбэр үзүүлнэ.
Тоглолт энэ сарын 16-22-ны өдрүүдэд өдөр бүр 11:00, 15:00, 18:00 цагт Сүхбаатарын талбайн асарт үнэ төлбөргүй болж, уран бүтээлчид циркийн олон төрлийн үзүүлбэрээ иргэдэд нээлттэй толилуулах юм.Тус арга хэмжээнд Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлч оролцоно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *