Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хурлаас нэгдсэн санал дүгнэлт гаргана


“Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” өнөөдөр Архангай аймгийн “Ара арена” цогцолборт эхэллээ. Энэхүү анхдугаар хуралдаанаар хангайн бүсийн хөгжлийн төлөвлөгөө, тэргүүлэх төслүүд, засаглал, эрх зүйн орчин, бүсийн онцлог, тэргүүлэх чиглэл, амьдралын чанар, тулгамдсан асуудал зэрэг олон талт асуудлыг хэлэлцэн нэгдсэн санал дүгнэлт гаргах юм. Мөн орон нутгийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлж, орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг таниулах, шилдэг хоршоодыг алдаршуулах, орон нутгийн туршлага, санаачилгыг хуваалцаж, бизнес, төрийн байгууллага, төрийн бус байгууллагуудын хоорондын уялдааг сайжруулах зорилготой үзэсгэлэн, танилцуулга хийгдэж байна.

Хангайн бүсэд Бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжсэнээр улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламж, орон нутгийн төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрийг оновчтой хуваарилахаас эхлээд орчин үеийн шинэ суурьшлын бүс, хотуудыг байгуулах гээд шийдэл гарцын талаар хэлэлцэж байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *