Хуучин орон сууцны үнэ 17,4 хувиар өсжээ


Орон сууцны үнэ жилийн өмнөхөөс 15 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар тус тус өссөн байна. Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар, өмнөх сараас 2.1 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 17.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Өнгөрөгч 3-р сарын байдлаар шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.48 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.44 сая төгрөгийн үнэтэй байна.

Шинэ орон сууцны дундаж үнэ Сүхбаатар дүүрэгт 38.7 хувиар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 6.7 хувиар өссөн нь хамгийн бага өсөлтөд тооцогдож байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 37 хувиар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 16.3 хувиар өссөн нь хамгийн бага өсөлтөд тооцогдоод байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *