Монгол Улс энэ оны эхний 3 сард нийт 128 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 3 тэрбум ам.доллар, импорт 2.5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 465.1 сая ам.долларын ашигтай гарчээ. Харин импорт өмнөх оны мөн үеэс 133.4 сая доллароор өсөхөд суудлын автомашин 73.6 сая ам.доллар, дизелийн түлш 21.9 сая ам. доллар, тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги 21.3 сая ам.доллар, ачааны автомашин 18.3 сая ам.доллар, гар утас 11.7 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
2025 онд Монгол Улс 73,6 сая долларын машин импортолжээ
