Хүчтэй шуурганд ургамлын үндэс ховхорч, малын хамар хатгах өвсгүй болгожээ


Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд энэ сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурга шуурсан. Үүний улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллалаа.

Сумын удирдлага, иргэдтэй уулзалт хийх үеэр хүчтэй шуурганы улмаас бэлчээргүй болсон тул өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Уг хүсэлтийн дагуу улсын нөөцөөс тус суманд 50 тн тэжээл олгохоор шийдвэрлэв.

Хүчтэй шуурга газрын өнгөн хөрсийг хуулж, малд хамар хатгах шар өвс үлдээгээгүй аж. Ургамлын үндсийг ил гарган хаяж, энэ хавар ямар ч өвс ургамал ургахааргүй болгожээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *