Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын, Улсын баатар В.Шаравын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн барилга энэ сарын 10-11-нд болсон байгалийн гамшигт өртөж, ихээхэн хохирол учирчээ. Эрдэнэ сумын ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчид хичээллэх боломж бүрдүүлэхийн тулд сургуулиа засаж байна. Тус сургуулийн ажиллагсад өөрсдөө гамшигт өртөн, гэр нь эвдэрсэн, хашаа нь унасан, байшин барилга нь гэмтсэн, машинуудынх нь шил хагарсан гэх зэргээр хохирол амсаж, сэтгэл санааны хувьд хүндхэн байгаа аж. Гэсэн ч сургуулиа засаж, сурагчдаа хичээллүүлэхээр зүтгэж байна.

Тус суманд 4 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнийн 00:10-04:00 цагийн хооронд салхины хурд 34 м/с, өрөвхийлөл 44м/с хүртэл хүчтэй шороон шуурганы улмаас сумын төвийн айлын 118 гэр цөмөрч, 17 байшингийн дээвэр хууларч, цахилгааны модон тулгуур 9 ширхэг шон унасан юм.
