Сургууль, дотуур байр бүрт “Охидын ариун цэврийн булан” байгуулахыг уриалж байна


Өсвөр насны охидын бие, сэтгэл санааны онцлогийн тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, тэдний өмнө тулгамддаг асуудлыг шийдвэрлэхэд эерэг нөлөө үзүүлэх, ариун цэврийн хэрэглэлийн соёлтой, боловсон хэрэглээг бий болгох, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Боловсролын ерөнхий газар “Охидын ариун цэврийн булан” нөлөөллийн ажлыг НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Сургууль, дотуур байраар дамжуулан өсвөр насны охидод сарын тэмдгийн үед тохиолдох бэрхшээлүүдийг даван туулахад нь туслах энэ үйл ажиллагаанд 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 245 дотуур байр хамрагдав.

Энэ нөлөөллийн ажлыг одоо аймгууд үргэлжлүүлж, сарын тэмдэг ирсэн үед хичээлээ таслахгүй, өдөр тутмын тогтсон дэглэмээ хэвийн үргэлжлүүлэхэд нь охидод туслах хэрэгтэй болж байна. “Охидын ариун цэврийн булан”-г сургууль, дотуур байр бүрт бий болгохыг БЕГ-аас уриалж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *