Хятад улс устөрөгчөөр цэнэглэдэг хүнд даацын машины трасс үүсгэжээ


Хятадын газрын тос боловсруулах хамгийн том үйлдвэр болох “Синопек” групп тус улсын анхны бүс нутаг дамнасан устөрөгчийн хүнд даацын ачааны машины трасс нээснээ зарлалаа. Энэ нь Хятадын баруун бүс нутагт устөрөгчийн эрчим хүчний хөгжлийг ахиулах чухал ач холбогдолтой гэж судлаачид харж байна.

Устөрөгчөөр ажилладаг хүнд даацын ачааны машинаар байнга ачаа тээвэрлэх зориулалттай уг сүлжээгээр баруун өмнөд Хятадын Чунцин хотоос Хятадын өмнөд хэсэгт рүү 1150 километрийн зайд тээвэрлэлт хийх юм. Уг замд устөрөгчийн хангамжийн найдвартай сүлжээ бий болгох үүднээс “Sinopec” компанийн барьсан, устөрөгч цэнэглэх 4 станц байгуулжээ. Цаашид жилд 220.000 нэгж ачааг хоёр талын урсгалаар тээвэрлэх бололцоо бүрдэнэ гэж төлөвлөж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *