Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгай зориулалтын машиныг гаалийн татваргүй оруулж ирэх боломжтой


Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гадаадаас өөрт зориулсан тусгай зориулалтын машин оруулж ирэхдээ гаалийн татвараас нэг удаа чөлөөлөгдөх хуулийн зохицуулалт байдгийг ГЕГ мэдээллээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ялангуяа тахир дутуу тэргэнцэртэй хүнийг суулгах, буулгах зам, тавцан, өргүүр эсхүл хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрөө жолоодох зориулалттай, зөвхөн гар ажиллагаатай удирдлагатай, дээрх шаардлагуудыг бүрэн хангасан тусгай зориулалтын автомашиныг нэг хүнд нэг удаа импортлох боломжтой аж. 

Иймээс дээрх шаардлагыг хангаж буй иргэд, 

o Үнийн нэхэмжлэх 

o Баглаа боодлын жагсаалт 

o Автомашины техникийн гэрчилгээ 

o Гаалийн улсын байцаагчийн хийсэн шалгалтын тэмдэглэл 

o Хөгжлийн бэрхшээлтэй хүний тусгай үнэмлэх зэрэг бичиг баримтыг бүрдүүлэн гаалийн байгууллагад хандаж хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдах боломжтой. Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөлт үзүүлэх тусгай заалт нь эдгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын нөхцлийг сайжруулах, тэдний хөдөлгөөний эрх чөлөөг дэмжих зорилготой. Тусгай зориулалтын автомашины импортын хөнгөлөлт нь тухайн иргэний амьдралыг хялбаршуулах, тэдний эрх ашигт нийцэхүйц байдлаар боловсруулагдсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *