Япон улсын иргэдийн тоо өнгөрсөн оны эцсийн байдлаар 120.3 сая байсан нь өмнөх оноос 898 мянгаар цөөрсөн үзүүлэлт бөгөөд энэ нь түүхэн дэх хамгийн их бууралт болж бүртгэгдээд байгаа юм. Өнгөрсөн оны аравдугаар сарын 1-ний байдлаар гадаадын иргэдийг оролцуулаад Японы нийт хүн ам 123.8 сая болж, өмнөх оноос 550 мянгаар буурсан байна. Тус улсын дотоод хэрэг, харилцаа холбооны яамны мэдээлснээр, хүн амын тоо дараалан 14 дэх жилдээ буурчээ.
14 хүртэлх насны хүүхдүүдийн тоо 343 мянгаар буурч, 13.83 сая болж, нийт хүн амын 11.2 хувийг эзэлсэн нь түүхэн доод үзүүлэлт болж байгаа юм. Харин 65 болон түүнээс дээш насны хүмүүсийн тоо 17 мянгаар нэмэгдэж, 36.24 сая болж, нийт хүн амын 29.3 хувийг эзэлсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон байна. Япон улсын хөдөлмөрийн насны хүн ам 224 мянгаар буурч, 73.73 сая болсон гэж засгийн газрын тайланд дурджээ.