“Тэнгэрт алхагч” М.Мягмарсайханд Сүхбаатарын талбай дээгүүр утсан дээр алхах зөвшөөрөл олгосонгүй


Монголд хамгийн анх өндөрт татсан утсан дээгүүр алхсан хүн бол циркчин, экстрим жүжчигчин М.Мягмарсайхан. Швейцар улсын циркчин, Дэлхийн 25 дээд амжилт эзэмшигч Фрэдди Нокийн шавь, 2005 оноос хойш агаарт утсан дээр явж байгаа юм. Тэрээр энэ сарын 18-ны баасан гарагт Сүхбаатарын талбай дээгүүр утас татан, алхахаар төлөвлөж, олон нийтэд энэ тухайгаа зарласан байв. Гэтэл түүнийг төв талбай дээр ийм экстрим үзүүлбэр үзүүлэхийг нийслэлийн Онцгой байдлын газар зөвшөөрөөгүй байна.

2019 онд Улаанцутгалан дээр, 2010 онд Чулуутын хавцал дээгүүр татсан утсан дээр явсан, “Тэнгэрт алхагч” гэдгээр нь монголчууд түүнийг андахгүй. Тэр Улсын баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд татсан утсан дээр алхаж, экстрим үзүүлбэр үзүүлж байсан удаатай. Тэр ч байтугай Герман, Франц, Англи, Швейцар, Өмнөд Солонгос гээд Дэлхийн өндөр хөгжилтэй улсуудын нийслэл, том хотуудын тэнгэрт алхчисан хүн.

Гэтэл энэ удаад Сүхбаатарын талбай дээр утас татаж алхах зөвшөөрөл олгоогүй нь сонин. М.Мягмарсайхан уг нь зөвшөөрлийн тухайд ямар ч асуудалгүй гэж итгэж, бэлтгэлээ базааж байсан ажээ. Нийслэлийн ЗДТГ зөвшөөрөл өгсөн ч Онцгой байдлын газар татгалзсанд циркийнхэн маш их гайхаж байна.

Дэлхийн циркийн өдрийг тохиолдуулан, Монголын циркийн урлагийн байгууллагуудын нэгдсэн хороо 4-р сарын 16 буюу өнөөдрөөс эхлэн Сүхбаатарын талбай дээр “Монголын циркийн 7 хоног” үйл ажиллагаа зохион байгуулж эхэллээ. Түүнд М.Мягмарсайхан оролцох байсан ч ийн цуцлагдлаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *