Ирвэстэй нутгийн шилдэг байгаль хамгаалагч нар шалгарлаа


2024 оны Ирвэстэй бүс нутгийн шилдэг 20 байгаль хамгаалагчид шалгарлаа. Ирвэс хамгаалах сан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хамтран жил бүр ирвэстэй нутгийн шилдэг байгаль хамгаалагч шалгаруулдаг. Ирвэс бүхий нутаг дэвсгэрт байгаа зэрлэг амьтныг хууль бусаар агнах зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажил мэргэжлийн уралдаанд түрүүлсэн шилдгүүдтэй танилц. Үүнд:

  • Архангай аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ц.Мөнхбаатар, Байгаль орчны хяналтын улсын байцаагч (БОХУБ) П.Нямдаваа
  • Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын биологийн төрөл зүйл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Ш.Энхбилэг
  • Говьгурвансайхан БЦГ-ын байгаль хамгаалагч С.Мөнхчулуун
  • Завхан аймгийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагч Э.Амар, БОХУБ Ж.Гантөмөр
  • Хар-Ус нуур орчмын УТХГ-ын байгаль хамгаалагч Х.Аюуш
  • Монгол-Алтайн нурууны УТХГ-ын байгаль хамгаалагч Г.Серикжан
  • Мөнххайрхан БЦГ-ын байгаль хамгаалагч Ч.Баасанжав
  • Увс нуурын ай савын УТХГ-ын судалгаа шинжилгээ, мониторинг, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Н.Лхамсүрэн, байгаль хамгаалагч Б.Эрдэнэбаатар
  • Улаантайгын УТХГ-ын БОХУБ Э.Батзаяа, О.Бямбаа, байгаль хамгаалагч Б.Баттогтох, З.Болд, хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Г.Мягмаррагчаа
  • Хан Хөхийн нурууны УТХГ-ын БОХУБ Ч.Батсүх
  • Хөвсгөлийн УТХГ-ын байгаль хамгаалагч Т.Мөнхтэнгэр
  • Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад Г.Лхам, ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Т.Билгүүнтөгс

Шилдэг байгаль хамгаалагч нарт шагнал гардуулах ёслол 4-р сарын 22-нд буюу Эх Дэлхийн өдөр “Улаанбаатар” галлерeйн 3-р давхарт ёслолын танхимд болно.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *