УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүний хэргийг УДШ дахин хянаж байна


УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Т.Түвшинбаатар, И.Даваадорж, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, Б.Ганхуяг, Х.Батхишиг, Б.Эрдэнэбаяр, О.Дагвадорж, П.Бадамханд, О.Данзанлувсантүдэв нарт холбогдох хэргийг шүүгдэгч Х.Батхишигийн өмгөөлөгч Д.Оюунбаатарын гаргасан гомдолд үндэслэн, Улсын дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцэж, уг хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.

Нүүрсний гэх тодотголтой энэ хэрэгт дээрх 11 хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1, 2, 20.3 дугаар зүйлийн 1, 3, 21.2 дугаар зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 2, 4, 22.1 дүгээр зүйлийн 1, 2, 22.5 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа юм.

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгч 2025.01.02-нд хуралдаж, тэдэнд холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Т.Аюурсайхан, түүний өмгөөлөгч П.Баасанжав, Б.Гэрэл-Очир, Ц.Нямдорж, Н.Цэцэгмаа, шүүгдэгч Х.Батхишиг, түүний өмгөөлөгч Б.Даваажанцан, Д.Оюунбаатар, шүүгдэгч И.Даваадорж, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв нарын хамтран, шүүгдэгч О.Дагвадорж, шүүгдэгч Б.Отгонжаргал, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгч П.Бадамхандын өмгөөлөгч С.Дэлгэрмаа, шүүгдэгч Б.Ганхуягийн өмгөөлөгч Б.Мөнхбат, шүүгдэгч Б.Эрдэнэбаярын өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1.1-д заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх гомдолд тус тус үндэслэн, хянан хэлэлцсэн юм. Ингээд уг үндэслэлд хамаарахгүй гэж үзэн, УДШ-ээр хэлэлцүүлэхээс татгалзсан билээ. Гэсэн ч энэ удаад шүүгдэгч Х.Батхишигийн өмгөөлөгч Д.Оюунбаатарын гаргасан гомдлоор дахин хэлэлцэж байна.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024.01.31-нд энэ хэргийг хэлэлцэж ял оноосон ч шүүгдэгч нар давж заалдсан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024.09.12-нд уг хэргийг хаалттай хэлэлцэж, анхан шатны шүүхээс зарим хүнд оноосон ялыг хүчингүй болгосон бол заримыг нь дахин шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон юм. Үүнд:

  • Т.Аюурсайханы 3 жил хорих ялыг 2.6 жил болгох,
  • Т.Аюурсайханы туслах И.Даваадоржийг 2 жил хорих,
  • Б.Ганхуягийн 5.9 жил хорих ялыг 3.9 жил болгох,
  •  Данзанравжаагийн хойд дүр гэгдэх ламыг торгох ялаас чөлөөлөх,
  • Т.Аюурсайханы төрсөн дүү Т.Түвшинбаатарыг ялаас чөлөөлөх,
  •  Б.Отгонжаргалыг бусдад давуу байдал бий болгосон гэх яллах дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох,
  • “Лайки лайф” ХХК-ийн захирлыг 10 сая төгрөгөөр торгох,
  • Б.Ганхуягийн эхнэрийг нэг сая төгрөгөөр торгох,
  •  Х.Батхишигийн 14 сая төгрөгийн торгуулийг хүчингүй болгох,
  • О.Дагвадоржийг 10 саяар торгох, 6 сар зорчих эрхийг хязгаарлах,
  •  “Эрдэнэс Тавантолгой” компанийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбаярыг 10 саяар торгох, зорчих эрхийг хязгаарлах
,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *