Даваагийн Цогтбаатар ялтан мөн үү, биш үү?


Шүүхээс ял сонссон Даваагийн Цогтбаатар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх асуудал маргаантай сэдвүүдийн 1 болоод байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн хувьд хуулийн мухардалд орсон гэдэг байр суурь илэрхийлсэн юм. Тэрээр “Одоо ШШГЕГ юу хийх вэ гэхээр тухайн хүнийг томилсон болон сонгосон албан тушаалтанд шаардлага хүргүүлэх ёстой. Гэтэл УИХ-ын гишүүнийг албан тушаалтан сонгодоггүй, томилдоггүй. Ард түмнээс сонгогддог. Тиймээс томилсон, сонгосон гэдэгт ямар хүн хамаарах юм бэ. СЕХ хамаарах уу гэдэг асуудлаар ХЗДХ-ийн сайдын хувьд холбогдох байгууллага руу бичиг явуулсан” гэж мэдэгдсэн билээ.

Харин түүний энэ тайлбарыг хуульч Ж.Эрхэмбаатар үгүйсгэсэн байр сууриа цахим хуудсандаа илэрхийлсэн байна.

Тодруулбал, “Энэ асуудал ШШГЕГ битгий хэл ХЗДХ-ийн сайдын хууль зүйн дүгнэлт хийгээд явах асуудал биш. УИХ ч шийдвэр гаргах эрхгүй. Шүүх эцэслэн шийдвэрлэснээр гэм буруутай нь тогтоогдон, УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дуусгавар болсон. Үүнийг УИХ дахин хэлэлцэх эрх байхгүй. Ялтан Даваагийн Цогтбаатарт ялыг нь албадан, ялгаварлалгүйгээр эдлүүлэх учиртай. УИХ-ын байнгын хороо, чуулганы хуралдаанд сууж, санал өгч буй нь өөрөө Үндсэн хуулийн зөрчил. Хэлэлцэж байгаа асуудал нь цэц дээр очоод унах эрсдэл бий болгож байна. Нэг ялтан, нийтийн албанд ажиллах эрхгүй этгээд гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлээд байна гэсэн үг юм шүү дээ” хэмээн бичжээ.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *