Дэлхийн циркийн тоглолт сар үргэлжилнэ


Дэлхийн цирк Монголд-2025” олон улсын шилдэг циркчдийн долоо хоног бүрийн бямба, ням гарагт үзэгчдийн хүртээл болж байна. “Монголын циркийн хөгжлийн төв”-өөс санаачлан 11 дэх жилдээ уламжлан болгон тоглож буй тэдний тоглолт өнгөрсөн намраас хос манежтай болсноороо онцлогтой. Энэ удаа дэлхийн номер нэг алиалагч, Италийн иргэн Дэвид Ларибле Монголд төдийгүй Ази тивд анх удаа ирж тоглож байна. “Монголын циркийн хөгжлийн төв”-тэй долоо дахь жилдээ хамтран ажиллаж буй Дмитрий Чернов энэ удаа ч тоглолтын ерөнхий найруулагчаар ажиллаж байна. Мото экстрим үзүүлбэр, есөн метрийн өндөрт унадаг дугуй унах үзүүлбэр зэрэг онц сонирхолтой үзүүлбэрүүдээ үзүүлэхээр АНУ, Колумб зэрэг улс орноос тамирчид иржээ. Дэлхийн циркийн энэ удаагийн тоглолтод 15 орны дэлхийн уралдаан тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчин, жүжигчид үзүүлбэрээ толилуулж байна.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *