Ураны талаарх асуултад О.Болормаа профессор өнөөдөр хариулна


Ураныг олборлох нь зөв үү, буруу юу. Ундны ус гэж юу вэ. Урантай ус уувал яах вэ? Гэх мэтчилэн олон асуултад хариулт өгөхөөр “Эрдэмтдийн үг” лекцийн 70 дахь дугаарт МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Химийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор, ШУА-ийн Хими, биологийн салбарын Бага чуулганы орлогч дарга О.Болормааг урьжээ.

Тэр өнөөдөр 15:00 цагт “Монгол орны ундны усан дахь ураны судалгаа” сэдвээр лекц уншина. Энэ лекцийг сонсохыг хүсвэл өнөөдөр (2025.04.18) 15:00 цагт ШУА-ийн төв байрны Их чуулганы танхимд очоорой. Онлайнаар сонсохыг хүсвэл дараах холбоосоор орж болно.

Meeting ID: 87996679373

Passcode: 99129274 See less


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *