Шатсан “Шинэ Мөрөн” захыг дахин барьж, 10-р сард ашиглалтад оруулна


Хөвсгөл аймгийн Мөрөн сум Элст 7 дугаар багт орших “Шинэ Мөрөн” орон нутгийн өмчит ХХК-ийн худалдааны төвд 2025.04.14-ний 21:00 цагийн үед гал гарч, шатсан. Тус төвд 260 гаруй иргэн түрээсээр хүнс, бараа, гоо сайхан, бэлэн хувцас борлуулан, оёдол, гутал засвар гэх мэт ахуйн үйлчилгээ үзүүлж байжээ.

Энэ худалдааны төв 73х43 метр хэмжээтэй, 2 давхар, сэндвичээр хийсэн барилгатай байв. Тус аймгийн засаг дарга Л.Төмөрбаатар “Шинэ Мөрөн” худалдаа, үйлчилгээнийг дахин барьж, 2025.10.01 гэхэд ашиглалтад оруулахаар өнөөдөр аймгийнхаа иргэдэд амлалаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *