Шүүхийн ерөнхий зөвлөл хяналтын шатны шүүхийн шүүгчийн 4 орон тоонд сонгон шалгаруулалт зарлахад, нийт 14 хүн бүртгүүлжээ. Тэдний 12 нь өнөөдөр батлагдсан хуваарийн дагуу дараах шалгалт өгч байна. Үүнд:
- Хууль хэрэглэх мэдлэг, чадварын 15 онооны шалгалт
- Эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргааныг хяналтын журмаар болон бусад асуудал хянан шийдвэрлэх мэдлэг сорилын 15 онооны шалгалт.
Мөн эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт өнөөдрөөс эхэлж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 10 шүүгчийн орон тоонд сонгон шалгаруулалт зарлажээ. Үүнд шалгуулахаар 15 нэр дэвшигч бүртгүүлж, 13 нь дараах шалгалтыг өгч байна. Үүнд:
- Хууль хэрэглэх мэдлэг, чадварын 25 онооны шалгалт
- Салбар эрх зүйн хууль тогтоомжийн мэдлэг сорилын 10 онооны шалгалт.
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх чадварын шалгалт болон эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шүүн таслах ажлын туршлага шалгалтыг 4 дүгээр сарын 21-нд авна.