Эдийн засагч Ц.Лут-Очир Засгийн газрыг огцрох ёстой гэв


Эдийн засагч Ц.Лут-Очир агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх хамтарсан компани байгуулах Засгийн газрын тогтоолын төслийг эсэргүүцэж, жагсаал хийж байгаа юм. Энэ асуудлаараа тэрээр өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл өглөө. Хэрэв Монгол Улсын Засгийн газраас санаачилсан, манай орны эрх ашигт нийцэхгүй энэ төслийг УИХ дэмжвэл бид одоо байгаагаасаа ч илүү хойд хөршөөс хараат байдалд орно гэж үзэж байгаагаа тэр илэрхийллээ. Энэ үндэслэлээр Засгийн газрыг огцруулах ёстой гэдэг байр суурь эдийн засагч Ц.Лут-Очироос гарч байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *