Дуучин Майли Сайрусын эцэг, Америкийн кантри дуучин Билли Рэй Сайрус, Их Британийн жүжигчин Элизабет Хёрли нар болзож байгаа гэдгээ Инстаграмын нийтлэлээр олон нийтэд ил болгожээ.
Тэднийг болзож байгаа талаар өмнө нь ямар нэгэн мэдээлэл огт гараагүй байсан юм.
Тэд “Улаан өндөгний баяр”-ын өдөр хамтдаа авахуулсан зургаа Инстаграм хуудаснууддаа нийтэлснээр харилцаагаа ил болгосон байна.
Дуучин Билли Рэй Сайрусын хувьд өнгөрсөн оны 6-р сард Австралийн дуучин Файрроузаас салах өргөдлөө өгсөн бол жүжигчин Элизабет Хёрли өмнө нь британийн жүжигчин Хью Грант болон бизнесмен Арун Наяар нартай амьдарч байсан юм.
Тодруулбал, Билли Рэй Сайрус 29 жил хамт амьдарсан эхнэр Тиш Сайрусаас (Майли болон Ноа Сайрус нарын эх) салсныхаа дараа буюу 2022 оноос эхлэн Австралийн дуучин Файрроузтай болзож, улмаар 2023 оны 12 сард гэрлэсэн ч 7 сарын дараа гэр бүл цуцлуулах өргөдөл өгсөн байна.
Харин жүжигчин Элизабет Хёрли 1987-2000 оны хооронд жүжигчин Хью Гранттай 13 жил болзож байсан бол 2007-2010 оны хооронд британийн бизнесмен Арун Наяартай гэрлэж байсан байсан юм. Мөн тэрээр 2010-2013 оны хооронд Австралийн крикетийн тамирчин Шейн Варнтай сүй тавьж байсан билээ.
Жүжигчин Элизабет Хёрли-гийн хүү Дэмиен Хёрли “шинэхэн” хосуудад баяр хүргэсэн мэндчилгээг зүрхэн хэлбэртэй эможиний хамт хүргэжээ.