Цаг агаар дулаарч аяллын улирал эхэлж байгаатай холбоотойгоор аялал жуулчлалын чиглэлээр ажилладаг болоод ажиллах сонирхолтой иргэдэд зориулсан сургалт зарлагджээ. Уг сургалтаар аяллын хөтөлбөр боловсруулах, турших үйл явцын талаарх онол, дадлага хосолсон мэдлэг, мэдээлэл, аяллын чанараа хянах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн удирдлагыг хэрэгжүүлэх арга зүй, аяллын бүтээгдэхүүнийг тасралтгүй хөгжүүлэх арга зүй, дэлхийн нийтлэг чиг хандлага, аялагчдын сонирхол, аяллын маркетинг зэрэг чиглэлээр сургалт үргэлжлэх гэнэ.
Япон, Солонгос, Хятад, Энэтхэг, Бутан, Балба, Вьетнам, Тайланд, Лаос, Индонези, Мьянмар, Шри Ланк зэрэг Азийн орнууд, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Африк, Кениа, Зимбабве, Замби, Ботсвана, Танзани зэрэг Африкийн орнуудын хөтөлбөрт зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай багш нар дээрх сургалтыг зохион байгуулах юм байна.