Карл попперын мэтгэлцээний тэмцээн аваргуудаа шалгарууллаа 


“LEVEL UP” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан Завхан аймгийн Карл Попперын Мэтгэлцээний Аварга Шалгаруулах тэмцээнд амжилттай зохион байгуулагдаж үгийн хүч, ухааны цараа, логик сэтгэлгээ, багаар ажиллах ур чадвар, мэтгэлцэх соёлоороо манлайлсан шилдэг оролцогчид шалгарч, шагналыг гардууллаа.

Тус тэмцээнийг Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпораци, Боловсролын ерөнхий газар хамтран хэрэгжүүлж буй юм.  

Тэргүүн байранд ,МУИС-ийн харьяа Завхан аймаг дахь Ахлах сургуулийн Аргумент 360 градус баг,

Дэд байранд, Чандмань Эрдэнэ сургуулийн Гурвал баг,

Гутгаар байранд, МУИС-ийн харьяа Завхан аймаг дахь Ахлах сургуулийн Sound reason баг тус тус шалгарсан бол Тусгай байранд, дэвшил сургуулийн  Лианэс баг шалгарлаа. 

Мэтгэлцээн бол өрсөлдөөн бус соёл юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *