Засгийн газрын хуралдаанаар улаанбурхан өвчний дэгдэлтийн тайланг сонсоно


Өнөөдөр хуваарь ёсоор Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нийтдээ 29 асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор Гашуунсухайт-Ганцмод хилийн боомтыг төмөр замаар холбох бүтээн байгуулалтын бэлтгэл, Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Нийслэлийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим байгууллагыг татан буулгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Эрдэнэс Монгол” нэгдлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2023 оны 257 дугаар тогтоол, улаанбурхан өвчний дэгдэлтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *