4.2 тэрбум төгрөгөөр барьсан номын санг 2 тэрбум төгрөгөөр тохижуулжээ


Өмнөговь аймгийн Төв номын сангийн шинэ барилгаа нээлээ. Дэлхийн номын сангийн стандартад нийцсэн, номын фондын өргөтгөл, дижитал тоног төхөөрөмж бүхий номын сангийн шинэ барилгыг улсын төсвийн 4.2 тэрбум төгрөгөөр барьж, орон нутгийн төсвийн 2 тэрбум төгрөгөөр тохижуулжээ. Орчин үеийн уншигчдадаа зориулан, дижитал тоног төхөөрөмж бүхий номын сангийн үйлчилгээг нэвтрүүлж, орон нутгийн төсвийн 700 сая төгрөгөөр тоног төхөөрөмж авчээ.

Номын сангийн сан хөмрөгт хадгалаастай 45.090 ном бүтээлд Өмнөговь аймаг үүсэн байгуулагдсан цагаас эхлэн говь нутгийн хөдөлмөрч ард иргэдийн үүх түүх, олон зуун зохиолч бүтээлчдийн утга зохиолын бүтээлүүд, дундаршгүй арвин баялаг үнэт зүйлс багтаж байгаа аж.

Өмнөговь аймгийн Төв номын сангаар 2024 онд давхардсан тоогоор 113.310 уншигч үйлчлүүлжээ. Шинэ номын сан ашиглалтад орсноор ном уншигч, үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэнэ гэж тооцож байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *