Netflix-ийн “Wednesday” цувралын хоёрдугаар бүлгийн нээлтийн тов зарлагдлаа


Netflix платформын хамгийн олон үзэлттэй олон ангит кино болох “Wednesday” цувралын хоёрдугаар бүлгийн трейлер лхагва гарагт цацагдаад байна.

Цувралын хоёрдугаар бүлэг хэзээ цацагдах нь тодорхойгүй байсан бол лхагва гарагт цацагдсан трейлер дээр нээлтийн тов болон мөн хоёрдугаар бүлэгт орж ирж буй шинэ дүрүүд, тэдгээрийг бүтээсэн жүжигчид тодорхой боллоо.

“Wednesday” цувралын хоёрдугаар бүлэг хоёр хэсэгт хуваагдаж цацагдах бөгөөд эхний хэсгийн ангиуд энэ оны 8-р сарын 6-ны өдрөөс эхлэн Netflix-ээр гарч эхлэх бол хоёр дахь хэсгийн ангиуд 9-р сарын 3-ны өдрөөс цацагдахаар болжээ.

Түүнчлэн эхний бүлгийн жүжигчдээс гадна шинээр Жоанна Лумли болон Стив Бушеми нар хоёрдугаар бүлэгт дүр бүтээгээд байна.

Тодруулбал, Британийн ахмад жүжигчин Жоанна Лумли гол дүрийн сурагч охин Уэнздэй Аддамсын эмээ Хестер Фрампын дүрд, Америкийн жүжигчин Стив Бушеми сургуулийн шинэ хичээлийн эрхлэгч Барри Дортын дүрд тоглосон байна.

Алдарт найруулагч Тим Бертоны “Wednesday” цувралын эхний бүлэг Netflix платформд томоохон амжилтыг авчирч, мөн гол дүрийг бүтээсэн жүжигчин Женна Ортегаг Холливудын “од” болгосон бөгөөд тэрээр дараагаар нь “Beetlejuice Beetlejuice”, “Death of a Unicorn”, “Scream XI” зэрэг томоохон кинонуудад тоглосон билээ.

Netflix платформ тус цувралын хоёрдугаар бүлгээр эхний бүлгийн амжилтаа давуулахыг зорьж байгаагаас гадна хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх болон цувралаа улам амжилттай болгох үүднээс хоёрдугаар бүлгийг хоёр хэсэгт хуваах шийдвэрийг гаргасан талаар салбарын мэргэжилтнүүд онцолж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *