Өвөрбайгалийн нутагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар 1389 хүн, 123 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгааг тухайн бүс нутгийн Засгийн газрын “Telegram” суваг мэдээллээ. Газимуро-Заводский, Могочинский, Нерчинский, Нерчинско-Заводский, Чита, Сретенский дүүрэгт 19 мянга гаруй га талбайг хамарсан 7 түймрийг 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19:00 цагт бүрэн унтраажээ.
Одоо эдгээр дүүргийн нутаг дэвсгэрт 178 мянган га талбай хамарсан 36 түймэр асаж байна. Үүний дийлэнх нь буюу 125 мянган га талбайг хуйхалж буй түймрүүд Тунгокоченскийн дүүрэгт гарчээ. Энэ жил тус бүс нутагт ой, хээрийн түймэр их гарч буй аж. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулахад 19 дахин олон байна гэж ОБЕГ мэдээлэв.