Улаанбурхан туссан өвчтөнүүд бүгд эрэгтэй байна


Төв аймгийн 6 иргэн улаанбурхан тусжээ. Тэд бүгд Зуунмод суманд бүртгэгдсэн агаад 2-34 настай, бүгд эрэгтэй байгаа юм.

Тус аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, оношилгооны аппаратны асуудлыг хэлэлцлээ. Ковидоос үүдэлтэй цар тахлын үед эл аймгийн Нэгдсэн эмнэлэг ПСР буюу молекул биологийн аппараттай болжээ. Уг аппаратаа бүрэн ашиглахын тулд нуклейн хүчил ялгах аппарат шаардлагатай аж. Ийм аппараттай болчихвол Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Вирус судлалын лаборатори улаанбурхан, улаануудын вирусийг ялгах шинжилгээ хийх нөхцөл бүрдэх юм байна. Өдөрт 48 хүний сорьц шинжилж, хариуг нь гаргах боломжтой болох юм.

Зөвхөн улаанбурхан гэлтгүй ковид, томуугийн А, Б хүрээний вирус, хүний папилома вирус, БЗДХ-ын вирусийг илрүүлэх боломж бүрдэнэ. Нуклейн хүчил ялгах аппараттай болсноор ХӨСҮТ рүү сорьц тээвэрлэж хугацаа алдахгүй, хүний нөөц, шатахууны зардал хэмнэх аж.

Уг мэдээлэлтэй танилцаад, тус аймгийн засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Л.Төмөрчөдөр хагас автомат нуклейн хүчил ялгах аппаратыг урвалж бодисын хамт Онцгой комиссын нөөц санхүүжилтээс шийдвэрлэхээр боллоо.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *